?????

нөхөд минь яав? юу болов? саад тотгор учрав уу? зовлон бэрхшээл тохиолдов уу? амьд мэнд үү? лагшин тунгалаг уу? бие тэнхээ данги уу? бүх юм зүгээр үү? сэтгэл санаа өөдрөг үү? өвдөж зовоогүй биз дээ? цовоо сэргэлэн хэвээрээ юу? хийморио сэргээх үү? дарс балгах уу? галзууртлаа рокдох уу? уйдаж гашуудав уу? уйтгарыг чинь гартал инээлгэх үү? сэтгэл санаагаа сэргэтэл хөгжилдөх үү?ертөнцөөс тасартал мансуурах уу? уур уцаар хүрэв үү? өөрийгөө тайвшруулж хөгжим сонсох уу? гэр ээ санав уу? хуурын аялгуу сонсож, уртын дуу аялах уу? тал нутгаа санагалзаж ая дуу өргөх үү? эжий аавыгаа зүүдлэв үү? эмээ өвөөдөө эрхэлмээр байна уу? эгч ах нартайгаа хэрэлдмээр байна уу? дүүгээ үнсмээр байна уу? найз нөхөдтэйгээ наргимаар байна уу? нэг л хүнийг хайгаад байна уу? хэнийг хайж байгаагаа мэдэхгүй байна уу? Ингэхэд чи өөрийгөө олсон уу?хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? амьдрал гэдэг юу юм бэ? тунгааж бодож үзсэн үү, чи? Яагаад та нар дуугүй байна? Эргүүлэгнээс гарчихаад зугатаад байна уу?Яаж гарах арга замыг хэлж өгч найздаа тус болохгүй юм уу? Арван хорын нүгэлтэн намайг битгий орхиоч!

Biceps, Triceps...,Perineum, Musculus Bulbospongiosus.

Хүний биеийн анатомын талаар би „А“-ч үгүй л дээ. Тэр тухай чалчих гэсэн ч үгүй. Зүгээр л нэг бодол гэнэт толгойд орж ирээд.
Булчингаараа (зовлогоороо) амьжиргаагаа залгуулах, тэр байтугай баялаг хуримтлуулах олон арван боломж байдаг байх.Мэдээж хамгийн түрүүнд мэргэжлийн спорт шууд толгойд бууж байна л даа. Гээд цааш нэрлэвэл (эсвэл санаанаасаа зохиовол) овоо хэдэн юм санаанд орж ирэх байх. Миний хэлэх гэсэн юм маань яг ч энэ биш юм шиг байна...
Саяхан нутаг яваад ирсэн манай эндхийн оюутан хэдэн шинэ си ди авчирчээ. Сонирхлоо л доо. Тэр дунд Болдын си ди байна. Ярианы сэдэв шууд түүний шинэ цомог гэхээсээ илүү түүний „аймаар“ булчингуудын талаар өрнөж байна. Мань хүний зогсолт (булчин нь бол арай л үгүй юм шиг байна) боди билдингийн тамирчдаас ч дутах юм алга. 50 Cent, Usher тэгж зогсож зургаа авахуулсаныг нь би хараагүй. (би хип хоп тун хаяа сонсдог, ар энд би бүр сонсдоггүй болохоор санаанд бууж байгаа маань энэ 2 байна). 2pac бүр түүн шиг булчинтай байгаагүй байх. мань эр булчингаараа „байлдан дагуулалт“ хийхээр шийдсэн юм болов уу? Дуунд нь дуртай нэг хэсэг хүүхэд залгуучууд байсан бол булчинлаг биенд нь „татагдсан“ бас нэг шинэ үе гарч ирж байгаа ч юм билүү. Би ч „атаархаж“ байна шүү. Монголд тэгээд булчингаараа од болох боломж байсныг донгиотож байгаад олж хараагүй миний хохь гэхээс. За тэгээд цаашилбал „Perineum, Musculus Bulbospongiosus“ гэх бүлэг булчингийн хэт хөгжилтэй улсууд монголд улам түгээмэл болж байгаа гэсэн. Тэр нь хэт хөгжихөөрөө өдөр шөнөгүй л агшиж сунаад зүгээр байлгадаггүй бололтой. Баасан, Бямба гараг болохоор „Зочид буудал“ нэртэй „чийрэгжүүлэх“ төвүүдээр тараад алга болчихдог. Зарим овсгоотой нэг нь бүр урдчилаад захиалчихдаг бололтой. Markt economy гэж. Монголчууд маань бүгдээрэ тэгтлээ булчин шөрмөс зангирсан юмуу гэтэл үгүй бололтой. Эсвэл миний cognitive perception сул дорой хөгжсөн байж ч мэдэх юм.

Латин үсэг ба Монгол

Саяхан нэгэн танил өвөрлөгч залуутай сургууль дээрээ таараад ойр зуурын юм хөөрч сууж байгаад байгаад бичиг үсэг болоод явчихваа. Би ч Монголд кирилл үсгээ босоо бичгээрээ эргээд орлуулах гэсэн боловч амжилт муутай байгаа харин ч латин үсгийг дэмжих явдал олон хүний талархал, сонирхолыг татаж байгаа гэх мэтээр ярихаас гадна ихэнх сэхээтнүүд маань босоо бичгээ дэмждэг миний бодол ч тийм байдгаа хэллээ л дээ. -Ганц нэг сонин гардаг байсан одоо байдаг юм болов уу? -Тэгсэн мань хүн харин ч латин үсэг чинь их дажгүй санаа байна гэдэг байгаа. Би бол дотроо босоо бичгээ та нар яагаад хэрэглэхгүй байна ухааны юм ярих байх гэж байтал шал өөр зүйл хэлдэг байна ш дээ.түүний санаа болохоор кирилл үсэг мэдэхгүй учир монголын талаар мэдээлэл авах боломж бараг үгүй. Монголд амьдарч байсан өөрсдөө сурсан өвөрлөгч нөхдүүд маань л хагас хугас мэдээлэл олж авдаг гэнэ л дээ.хэрвээ Монгол латин үсгээр бичиг хэргээ явуулдаг болчихвол наанадаж их л олон өвөр монголчууд монголын талаар мэдээлэл авах боломжтой гэх. Тэгээд цаанадаж миний бодлоор гадаад төрж өссөн шинэ үеийн хүүхэд багачууд маань заавал дахиад шинэ бичиг үсэг сурахгүйгээр эх хэлээ сурахад улам дөхөмтэй болж магадгүй мэт . гээд бодоод байсан чинь латин үсэг бол улам их даяарчлагдаж байгаа дэлхий дээр тархай бутархай байгаа монгол үндэстнийг нэгтэж байх өөрөөр хэлбэл өөр хоорондоо монгол хэлээрээ харьцаж байх гол бичиг үсэг байх боломжтой юм гээд бодогдох боллоо.
Ингээд урьд би гэдэг хүн чинь юун латин үсэг босоо бичиг бол монголын ирээдүй шахуу юм бодож явдаг байсан бол өвөрлөгч андтай хууч хөөрсөн хэдхэн хормонд санаагаа 180 хэм өөрчилдөг юм байжээ. Гэхдээ босоо бичгээ төрийн бичиг болгох өөрөөр хэлбэл төрийн албан хаагч хүн заавал монгол бичгээр бичиг хэрэг явуулах чадвартай байх, харин латин бичгийг албан ёсоор хэрэглэх миний бодол гэхүү дээ.
Мань хүн ч миний тархийг сайн „барьсан“ бололтой ☺

Эргэцүүлэл

Дөнгөж сая хичээлээ хийхээс залхуураад энд тэнд баахан сайтуудыг онгичив. Элдвийн юм толгойд эргэлдлээ. Бүр болохоо байгаад гарч сайхан жинхэнэ италиано кафе ууж нэг сайхан тамхи ороогоод татлаа. Үнэхээр кайф авч байнаа. ойрд ороосон тамхи татаагүйг хэлэх үү, жойнт сорсноос ялгаагүй л сэтгэгдэл төрж байна, толгой эргэж байна. Алив дахиад нэг ороочихъё. Жим Жармушт „ Кофе энд Сигарет“-ыг хийх санаа яг л над шиг ингэж сууж байхад төрсөн байх. Ер нь би ч гэсэн нэг юм оролдоод үзвэл яасан юм. За за саваагүй нохой саранд хуцна гэгчээр чи бид хоёрын кино хийх холоо хэвтэнээ, киноны нэр олигтой тогтоож ч чадахгүй байж.
За тийм байдаг байж. Ингэхэд би ер нь юу чадах билээ? Саяхан Буковскийн номоор хийсэн„ Фактотум“ –г үзсэн маань санаанд орж ирж байна. Буковский шиг бичиж чадахгүй нь ойлгомжтой. Ядаж түүн шиг архи эсвэл виски ууж сурах юмсан. Амьдралаа гэж. Хүн амьдралдаа ядаж нэг зүйлийг сайн хийж сурах хэрэгтэй гэж ээж минь захидаг байсан нь оройд маань бууж байх юм. Миний энэ бөндгөр ч бас ч гэж тийм мартамхай биш юм байна. Ер нь яг одоо л зураг зурвал тохирох үе. Гэхдээ би Гигер шиг л зурмаар байна. Яагаад ч юм нийгмийн толгойд байгаа Алиенүүд бүгдэнгий нь сүлбээд гариг ертөнц рүү нь буцаамаар байна. Түүнээс биш шалдан хүүхний хөх, хонгыг зурах сонирхол даан ч алга даа. Аппаратаа аваад гардаг ч байж уу. Ганц хоёр хогийн савны зураг авмаар санагдааад явчихлаа. Орой ч болж байна. Харихаасаа өмнө дахиад нэг ороочихъё. Одоо ч түрүүнийх шиг толгой молгой эргэж балай авахгүй байх л даа. Гэхдээ л ядаж тамхи гоё ороох чинь бас л хөөрхөн кайф өгнө шүү. Утас дуугарч байна. Таньдаг баагий нэг дивиди зээлнэ гээд байсан хэзээ очихуу гэж асууж байна. Уг нь зүрх шимшрүүлсэн кино л доо„Лиля 4 эвэ“.Лукас Моодиссон гээд нэг Швед нөхөр хийсэн юм билээ.Хаяа иймэрхүү кино үзэж байвал зогсонги байдалд орчихсон сэтгэлийг минь хайлуулдаггүй юмаа гэхэд зөөлрүүлж өгөх юм даа. Энэний саундтрак Рамштайны дууг сонсох хүсэл төрөөд явчилхлаа. Рамштайн күүл шүү.Ер нь л харья. Айтуунзээ ачааллаа, Рамштайн, Мутта:
Nun liebe Kinder gebt fein acht
ich bin die Stimme aus dem Kissen
ich hab euch etwas mitgebracht
hab es aus meiner Brust gerissen

Mit diesem Herz hab ich die Macht
die Augenlider zu erpressen
ich singe bis der Tag erwacht
ein heller Schein am Firmament
Mein Herz brennt...
Дуу сонсохын хажуугаар ганц нэг номын хуудас эргүүлдэг юм билүү.Витгэнштайн гэж нэг далий баагийгийн номыг дээр авсан. Ядаж нэг салхи оруулъя даа........нэг эвшээлээ... хоёр... гу... За за унтахаасаа өмнө нэг ороочихъё. Рамштайны „кайнэ луст“ явж байна:
"Keine Lust"
Ich hab' kein Lust
Ich hab' kein Lust
Ich hab' kein Lust
Ich hab' kein Lust

Ich habe keine Lust mich nicht zu hassen
Hab' keine Lust mich anzufassen
Ich hätte Lust zu onanieren
Hab' keine Lust es zu probieren
Ich hätte Lust mich auszuziehen
Hab' keine Lust mich nackt zu sehen

Ich hätte Lust mit großen Tiere
Hab' keine Lust es zu riskieren
Hab' keine Lust vom Schnee zu gehen
Hab' keine Lust zu erfrieren

Ich hab' kein Lust
Ich hab' kein Lust
Ich hab' kein Lust
Nein ich hab' kein Lust

Ich hab' keine Lust etwas zu kauen
Denn ich hab' keine Lust es zu verdauen
Hab' keine Lust mich zu wiegen
Hab' keine Lust im Fett zu liegen

Ich hätte Lust mit großen Tiere
Hab' keine Lust es zu riskieren
Hab' keine Lust vom Schnee zu gehen
Hab' keine Lust zu erfrieren
Ich bleibe einfach liegen
Und wieder zähle ich die Fliegen
Lustlos fasse ich mich an
Und merke bald ich bin schon lange kalt
So kalt, mir ist kalt...

Ich hab' keine Lust.......