?????
нөхөд минь яав? юу болов? саад тотгор учрав уу? зовлон бэрхшээл тохиолдов уу? амьд мэнд үү? лагшин тунгалаг уу? бие тэнхээ данги уу? бүх юм зүгээр үү? сэтгэл санаа өөдрөг үү? өвдөж зовоогүй биз дээ? цовоо сэргэлэн хэвээрээ юу? хийморио сэргээх үү? дарс балгах уу? галзууртлаа рокдох уу? уйдаж гашуудав уу? уйтгарыг чинь гартал инээлгэх үү? сэтгэл санаагаа сэргэтэл хөгжилдөх үү?ертөнцөөс тасартал мансуурах уу? уур уцаар хүрэв үү? өөрийгөө тайвшруулж хөгжим сонсох уу? гэр ээ санав уу? хуурын аялгуу сонсож, уртын дуу аялах уу? тал нутгаа санагалзаж ая дуу өргөх үү? эжий аавыгаа зүүдлэв үү? эмээ өвөөдөө эрхэлмээр байна уу? эгч ах нартайгаа хэрэлдмээр байна уу? дүүгээ үнсмээр байна уу? найз нөхөдтэйгээ наргимаар байна уу? нэг л хүнийг хайгаад байна уу? хэнийг хайж байгаагаа мэдэхгүй байна уу? Ингэхэд чи өөрийгөө олсон уу?хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? амьдрал гэдэг юу юм бэ? тунгааж бодож үзсэн үү, чи? Яагаад та нар дуугүй байна? Эргүүлэгнээс гарчихаад зугатаад байна уу?Яаж гарах арга замыг хэлж өгч найздаа тус болохгүй юм уу? Арван хорын нүгэлтэн намайг битгий орхиоч!
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen