Biceps, Triceps...,Perineum, Musculus Bulbospongiosus.

Хүний биеийн анатомын талаар би „А“-ч үгүй л дээ. Тэр тухай чалчих гэсэн ч үгүй. Зүгээр л нэг бодол гэнэт толгойд орж ирээд.
Булчингаараа (зовлогоороо) амьжиргаагаа залгуулах, тэр байтугай баялаг хуримтлуулах олон арван боломж байдаг байх.Мэдээж хамгийн түрүүнд мэргэжлийн спорт шууд толгойд бууж байна л даа. Гээд цааш нэрлэвэл (эсвэл санаанаасаа зохиовол) овоо хэдэн юм санаанд орж ирэх байх. Миний хэлэх гэсэн юм маань яг ч энэ биш юм шиг байна...
Саяхан нутаг яваад ирсэн манай эндхийн оюутан хэдэн шинэ си ди авчирчээ. Сонирхлоо л доо. Тэр дунд Болдын си ди байна. Ярианы сэдэв шууд түүний шинэ цомог гэхээсээ илүү түүний „аймаар“ булчингуудын талаар өрнөж байна. Мань хүний зогсолт (булчин нь бол арай л үгүй юм шиг байна) боди билдингийн тамирчдаас ч дутах юм алга. 50 Cent, Usher тэгж зогсож зургаа авахуулсаныг нь би хараагүй. (би хип хоп тун хаяа сонсдог, ар энд би бүр сонсдоггүй болохоор санаанд бууж байгаа маань энэ 2 байна). 2pac бүр түүн шиг булчинтай байгаагүй байх. мань эр булчингаараа „байлдан дагуулалт“ хийхээр шийдсэн юм болов уу? Дуунд нь дуртай нэг хэсэг хүүхэд залгуучууд байсан бол булчинлаг биенд нь „татагдсан“ бас нэг шинэ үе гарч ирж байгаа ч юм билүү. Би ч „атаархаж“ байна шүү. Монголд тэгээд булчингаараа од болох боломж байсныг донгиотож байгаад олж хараагүй миний хохь гэхээс. За тэгээд цаашилбал „Perineum, Musculus Bulbospongiosus“ гэх бүлэг булчингийн хэт хөгжилтэй улсууд монголд улам түгээмэл болж байгаа гэсэн. Тэр нь хэт хөгжихөөрөө өдөр шөнөгүй л агшиж сунаад зүгээр байлгадаггүй бололтой. Баасан, Бямба гараг болохоор „Зочид буудал“ нэртэй „чийрэгжүүлэх“ төвүүдээр тараад алга болчихдог. Зарим овсгоотой нэг нь бүр урдчилаад захиалчихдаг бололтой. Markt economy гэж. Монголчууд маань бүгдээрэ тэгтлээ булчин шөрмөс зангирсан юмуу гэтэл үгүй бололтой. Эсвэл миний cognitive perception сул дорой хөгжсөн байж ч мэдэх юм.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen