Саяхан нэгэн танил өвөрлөгч залуутай сургууль дээрээ таараад ойр зуурын юм хөөрч сууж байгаад байгаад бичиг үсэг болоод явчихваа. Би ч Монголд кирилл үсгээ босоо бичгээрээ эргээд орлуулах гэсэн боловч амжилт муутай байгаа харин ч латин үсгийг дэмжих явдал олон хүний талархал, сонирхолыг татаж байгаа гэх мэтээр ярихаас гадна ихэнх сэхээтнүүд маань босоо бичгээ дэмждэг миний бодол ч тийм байдгаа хэллээ л дээ. -Ганц нэг сонин гардаг байсан одоо байдаг юм болов уу? -Тэгсэн мань хүн харин ч латин үсэг чинь их дажгүй санаа байна гэдэг байгаа. Би бол дотроо босоо бичгээ та нар яагаад хэрэглэхгүй байна ухааны юм ярих байх гэж байтал шал өөр зүйл хэлдэг байна ш дээ.түүний санаа болохоор кирилл үсэг мэдэхгүй учир монголын талаар мэдээлэл авах боломж бараг үгүй. Монголд амьдарч байсан өөрсдөө сурсан өвөрлөгч нөхдүүд маань л хагас хугас мэдээлэл олж авдаг гэнэ л дээ.хэрвээ Монгол латин үсгээр бичиг хэргээ явуулдаг болчихвол наанадаж их л олон өвөр монголчууд монголын талаар мэдээлэл авах боломжтой гэх. Тэгээд цаанадаж миний бодлоор гадаад төрж өссөн шинэ үеийн хүүхэд багачууд маань заавал дахиад шинэ бичиг үсэг сурахгүйгээр эх хэлээ сурахад улам дөхөмтэй болж магадгүй мэт . гээд бодоод байсан чинь латин үсэг бол улам их даяарчлагдаж байгаа дэлхий дээр тархай бутархай байгаа монгол үндэстнийг нэгтэж байх өөрөөр хэлбэл өөр хоорондоо монгол хэлээрээ харьцаж байх гол бичиг үсэг байх боломжтой юм гээд бодогдох боллоо.
Ингээд урьд би гэдэг хүн чинь юун латин үсэг босоо бичиг бол монголын ирээдүй шахуу юм бодож явдаг байсан бол өвөрлөгч андтай хууч хөөрсөн хэдхэн хормонд санаагаа 180 хэм өөрчилдөг юм байжээ. Гэхдээ босоо бичгээ төрийн бичиг болгох өөрөөр хэлбэл төрийн албан хаагч хүн заавал монгол бичгээр бичиг хэрэг явуулах чадвартай байх, харин латин бичгийг албан ёсоор хэрэглэх миний бодол гэхүү дээ.
Мань хүн ч миний тархийг сайн „барьсан“ бололтой ☺
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
er ni bodoh l sanaa shuu,tiime?
AntwortenLöschenkrill useg bidend olon devshil avchirsan bh..tehdee yag mongol undestenii negdmel bichigiin soyol gdg tal deer bol yag esreg uichilgee?? uzuulsen yum shig bgaa yum..adilhan krill useg hereglej bgaa mortoo Buriad Halimag Halh mongol 3 bichigeeree oilgoltsohgui baina geheer..